Бүх бараа

Товч танилцуулга: Итали улсад үйлдвэрлэгдсэн ECHOLIGHT нь ясны сийрэгжилтийг тодорхойлох дэвшилтэт технологи бөгөөд биед туяаны ачаалал өгөхгүйгээр ясны нягтшил, бүтцийг оношилно. Рентген туяаны ачаалалгүй, шинэ үеийн #REMS ЯСНЫ СИЙРЭГЖИЛТИЙН оношилгооны төхөөрөмж билээ. Одоо хэрэглэж буй ясны сийрэгжилтийн оношилгооны технологи нь рентген туяаг ашигладаг бол #REMS нь радиодавтамжит эхо мультспектрометрийн технологи буюу рентген туяаны ачаалал өгдөггүй онцлогтой. Эрт оношилгоо, өвчтөнд тохирсон эмчилгээ, эмчилгээний хяналтаар ясны эрүүл мэндийг хэвийн байлгаж, хариуг агшин зуур гаргах үр ашигтай. Цацраг идэвхт туяаны ачаалал өгдөггүй тул үйлчлүүлэгчид ээлтэй, эрүүл мэндэд хоргүй оношилгоог хийнэ.

  • ЭХОЛАЙТ нь рентген туяаны ачаалалгүй, шинэ үеийн #REMS ЯСНЫ СИЙРЭГЖИЛТИЙН оношилгооны төхөөрөмж юм.
  • Италийн дэвшилтэт технологи болох R.E.M.S. технологи нь авиа бүрийг "сонсох" ба ясны эд, эсийг нарийн шинжиж, биед туяаны ачаалал өгөхгүйгээр ясны нягтшил, бүтцийг оношилно.
  • Ясны эрүүл мэндийн тайлан, 5 жилийн дотор яс хугарах эрсдэл зэрэг оношийг агшин зуур хугацаанд гаргаж, өвчтөнд хариуг түргэн хүргэхэд тань туслах болно.
  • Жирэмсэн эхийн урагт сөрөг нөлөөгүй. Мөн хүүхэд, хоёрдогч ясны сийрэгжилтийн эрсдэлтэй өвчтөнүүд, чихрийн шижинтэй өвчтөнүүд, хорт хавдрын эмчилгээ хийлгэсэн зэрэг өвчтөнүүдэд ашиглах боломжтой.

Товч танилцуулга: Accuniq BC380 нь 1 минутаас бага хугацаанд өндөр нарийвчлалтай биеийн бүтцийн үр дүнг гарган танилцуулна. Дэлгэц дээр ашиглалтын заавар дэс дараатай, хэрэглэхэд хялбар, үйлчлүүлэгчийн биеийн бүхий л хэсэг, бүтцийн түвшнийг бүрэн үнэлэхэд шаардлагатай бүх хэмжилтийн өгөгдлийг агуулсан. Хариу дүгнэлтийг дэлгэц дээрээс болон цаасан хуудас тайлангаар гарган харах боломжтой нь хэмжилтүүдийг хурдан үнэлж, эрүүл мэндийн дүгнэлтийг хэрэглэгчид шууд хүргэх боломжийг олгодог.

Биеийн бүтцийн удирдлагын програм:

ACCUNIQ MANAGER нь үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн мэдээллийн өгөгдлийг удирдах шийдэл юм. Энэ нь бүтэн биеийн бүтцийн үр дүнг эрүүл мэндийн хэвийн хэмжээтэй харьцуулж, шуурхай, хялбар үнэлгээг хийх боломжийг олгодог.

· Гарсан үр дүн дээр үндэслэн хөдөлгөөн болон хоолны дэглэмийн зааварчилгааг тохируулан дэмжих зорилгоор түүхийн харьцуулалтыг үүсгэж болно.

· Бүтэн хуудасны тайлан, термал баримт, эсвэл мэдээллийн өгөгдлийг төхөөрөмжид шилжүүлэх

· Хэвийн хэмжээнд хүрэхэд дэмжлэг үзүүлж, шаардлагатай хувийн хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөний программын зөвлөгөө

· Ойлгомжтой, интуитив дэлгэцний байрлалтай, график мэдээлэл өгөгдлийн танилцуулга

· Хувь хүний биеийн бүтцийн шинжилгээний үр дүнг харуулсан дэлгэц болон үр дүнтэй дата менежментийн боловсруулалт

Биеийн бүтцийн удирдлагын Апп:

ACCUNIQ App нь хувийн биеийн бүтцийн мэдээллийн өгөгдлийг удирдах зориулалттай гар утасны үйлчилгээ юм. Та биеийн бүтцийн хэмжилтийн үр дүнг ухаалаг утасны тусламжтайгаар QR код-ийг уншуулснаар үйлчлүүлэгчдэд хаана ч, хэзээд үр дүнг нь  мэдэх нөхцөлийг бүрдүүлж өгнө.

· Биеийн бүтцийн үр дүн болон өөрчлөлтийн график статистикаар харуулна.

· Хяналтын Гарын Авлага нь калорийн хэрэглээ болон дасгал хөдөлгөөний түвшинг эрүүл мэндийн хэвийн хэмжээнд хүрэх зөвлөмжийг үзүүлдэг.

· Бүх хэмжилтийг хадгалж, хэмжилтийн түвшин болон эрүүл мэндийн хэвийн хэмжээний түүхийн графикийг харуулна.

Алсын зайн дэмжих программ:

Та төхөөрөмжийг хялбар ашиглахад зориулсан USB Wi-Fi донглыг ашиглан Selvas Healthcare C/S салбартай холбогдож, төхөөрөмжийг шалгах эсвэл засварлах үед алсын засварын үйлчилгээг илүү хялбар авах боломжтой.

· Төхөөрөмжийг хэрхэн ашиглах зааврыг мэдэхгүй ч гэсэн алсын удирдлагийг ашиглан, төхөөрөмжний тохиргоог тохируулж болно.

· Хэмжилтийн алдааг оффсет утгыг шалгаж, калибраци хийх гэх мэт арга хэмжээг авч арилгаж болно.

· Фирмвэрийг алсын зайнаас комьютер ашиглан сэргээж боломжтой.

Сонголтоор: Дуунаас хурдан өндөр хэмжигч (SM104) нэмэлт парт нь зөвхөн BC380 бүтээгдэхүүнд  зориулагдан бүтээгдсэн бөгөөд хэт авиан мэдрэгч ашиглан хамгийн багадаа 100 см-ээс 210 см хүртэлх өндрийн заалтыг автоматаар хэмждэг.
(мөн та 50-220 см-ийн заалтыг гараар оруулж болно)

※ Энэ SM104 бүтээгдэхүүн нь эмнэлгийн хэрэгсэл биш бөгөөд тусад нь зардаг нэмэлт бүтээгдэхүүн юм.

Товч танилцуулга: Accuniq BC310 нь бүтэн биеийн болон хэсэгчилсэн биеийн бүтэц хэмжигч төхөөрөмж бөгөөд шинэлэг BIA технологийг ашиглан олон давтамжтай, нарийвчилсан тодорхой үр дүнг гарган танилцуулна. Энэхүү дэвшилтэт технологи нь хоргүй, бага түвшний давтамжийг ашигладаг. LCD мэдрэгчтэй ба үйлчлүүлэгчийн хяналтын программын тусламжтайгаар шуурхай, хялбар байдлаар бүтэн биеийн бүтцийг үнэлдэг. Хариу дүгнэлтийн хуудас нь эрүүл биеийн бүтэцтэй таны бүтэн биеийн эрүүл мэндийн трендийн график үзүүлэлтийг харьцуулан илүү уншихад-хялбар аргаар харуулдаг байна.

ACCUNIQ эмнэлгийн төхөөрөмжүүд нь дэлхий даяар хүний ерөнхий эрүүл мэндийг хянаж, биеийн бүтцийг хэмжин шинжлэх зорилготой ашигласаар ирсэн ба өндөр нарийвчлалыг эрхэмлэсэн Эрүүл мэнд болон Фитнесийн мэргэжилтнүүдэд зориулагдсан төхөөрөмж юм.

Энэхүү төхөөрамж нь дэлхий даяар эмнэлэг, эмнэлгийн байгууллагууд, клиник үйлчилгээний газрууд, нийтийн эрүүл мэндийн байгууллагууд болон жин хасах төвүүд, биеийн тамирын төвүүд, ахмад настны асрамжийн төвүүдэд тогтмол хэрэглээнд ашиглагдаж байна.

Товч танилцуулга: D-Heart нь эрүүл мэндийн дэвшилтэт технологи хөгжүүлэлтээр мэргэшсэн Итали улсын компани юм. Үнэ хямд, хүртээмжтэй, өндөр үр дүнтэй шийдлээр зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах зорилготой энэхүү шинэ үеийн оношилгооны төхөөрөмжийг тэд хөгжүүлсэн. Тэдний зарчим бол Энгийн бөгөөд Найдвартай байдал.

Үзүүлэлт: Мэргэжлийн түвшний 8 ба 12 сувагтай зөөврийн ЭКГ

  • Гар утас, таблеттай Bluetooth- ээр холбогдоно.
  • Камераар электрод наах заавар өгнө.
  • Зүрхний эмч хариуг тань хянана.
  • Бичлэг хийхэд ердөө 3 минут.
  • 200гр хүрэхгүй жинтэй.
  • Утасгүй цэнэглэгчтэй бөгөөд 8 цагаас илүү ажиллана.

D-Heart зүрхний цахилгаан бичлэгийг хийх заавар видео:

https://www.youtube.com/watch?v=Cs2QBEo0DLA 

2’210’000

Сагслах

Товч танилцуулга: MAGCELL MICROCIRC эмчилгээний заалт: MAGCELL MICROCIRC аппаратаас гарч буй цахилгаан соронзон орны давтамж, хүч нь эсийн нөхөн төлжих үйл ажиллагааг эрчимжүүлнэ. Ингэснээр цусны эргэлтийн дутагдлаас үүссэн аливаа эмгэгийн үед өндөр үр дүнтэй юм. Жишээ нь: Чихрийн шижин өвчний үеийн хөлний хам шинж, Захын артерын судасны бөглөрөл (PAVD)

Эсрэг заалт: Цахилгаан соронзон орны эмчилгээг дараах тохиолдолд хийхгүй. Жирэмсэн эсвэл жирэмсэн байж магадгүй Эмчилгээний талбайд шархтай Эмчилгээний талбайд үрэвсэлтэй Зүрхний орчимд, зүрхний пейсмекертэй, эмчилгээний талбайд металл суулгацтай Судсанд тромбоз, спазм/хавчаартай, нойр булчирхай орчим эмчилгээ хийлгэж байгаа диабеттэй өвчтөнАрхаг өвчтэй өвчтөнд зовиур, шинж тэмдэг ихэссэн үед эмчилгээг зогсооно. Эрүүний үений артрозын үед шүд, буйлны үрэвсэлгүй тохиолдолд эмчилгээг хийнэ.

Үзүүлэлт:

Аппаратын төрөл - Тогтмол цахилгаан соронзон орон

Хүчдэлийн хязгаар - 3,0V 

Хүчдэлийн хэрэглээ - ca 0.4W 

Эмчилгээний хугацаа - 5 минут

Ажиллах температур - +100С....+350С 

Хадгалах температур - -100С....+500С 

Агаарын чийгшил - 30%- 75% 

Агаарын даралт - 700...1,060кПа Аппаратын хэмжээ - 8.3*15.2*2.5 см 

Соронзон орны хүч - 200mT хүртэл

Жин - 210 гр 

Батарей - 2*1.5V R6 alkaline batteries

MAGCELL MICROCIRC-ийн иж бүрдэл: 15A LR9 AA 1,5 B Зай 2ш

Зориулалтын металл хайрцаг

Ашиглалтын заавар 

Гарын авлага: https://drive.google.com/file/d/1ljVFzmh7aYz2scKHl-f-hk2NMg-KEkKF/view?usp=drive_link

2’080’000

Сагслах

Товч танилцуулга: 1 аппаратаар 3 оношилгоо Шээсний хүчил, Холестрол, Сахар үзнэ. Тайван улсад үйлдвэрлэсэн.

Үзүүлэлт: 40-60 секундэд хариу гарна. Хурууны өндөгнөөс сорьц авна.

  • Ханаа ч, хэзээ ч та эрүүл мэндээ хянах боломжтой 
  • Мөнгөнд тань хэмнэлттэй 
  • Эмнэлэг явах цагаа та хэмнэнэ
160’000 120’000
Сагслах

Товч танилцуулга: Сарын тэмдэг өвдөлттэй ирэх (Дисменорей) эмэгтэйчүүдийн дунд түгээмэл бөгөөд 40-90%-тай тохиолдоно. Сарын тэмдэг өвдөлттэй ирэх нь амьдралын чанарт нөлөөлөөд зогсохгүй хичээл болон ажлаас чөлөө авахад ч хүргэдэг.  Oва+ Сарын тэмдгийн өвдөлт намдаагч нь эмгүйгээр өвдөлтөө намдаах боломжийг танд олгоно.  Oва+ аппарат нь хэрэглэхэд хялбар, жижигхэн, өдрийн турш хэрэглэхэд аюулгүй учир сарын тэмдгийн үед ч хэвийн ажиллаж амьдрахад туслах болно.  

ОВА+ эмчилгээний заалт: Энэхүү аппарат нь гэрийн хэрэглээнд зориулсан бөгөөд анхдагч сарын тэмдгийн өвдөлтийн үед хэрэглэнэ.Oвa+ аппаратыг эндометроз, фибройд, аарцгийн үрэвсэлт өвчний үеийн сарын тэмдгийн өвдөлтийг намдаахад мөн хэрэглэж болно.  

Эсрэг заалт: Пейсмекертэй Биедээ ямар нэг цахилгаан эмчилгээний төхөөрөмжтэй үед Жирэмсэн, эсвэл төрсний дараа эхний 6-8 долоо хоногт

Үзүүлэлт: Төхөөрөмж нь удирдахад хялбар бөгөөд хэрэглэхэд тааламжтай. Эмчилгээний үед хэвлийн доод хэсэгт тааламжтай бүлээн мэдрэмж үүсэж булчин суларч амарч байгаа нь мэдрэгдэнэ. Том LCD дэлгэц дээр аппаратын ажиллагаа харагдана. Аппаратын жижиг хуванцар кейс нь авч явахад хялбар болгох ба дотуур хувцас, юбка, өмд, халаасандаа хийхэд дөхөм байна. 4 өөр төрлийн программаас өөрт тохиромжтойг сонгох боломжтой. Программыг солих үед цахилгаан гүйдлийн хүч автоматаар тэг болох аюулгүй системтэй. Аппарат нь USB оролтоор цэнэглэдэг батарейтай учраас утас, таблет, компьютерээсээ цэнэглэх боломжийг олгоно. Аппаратыг асаахад хамгийн сүүлд хэрэглэсэн программ гарч ирнэ. Батарей багассан үед дэлгэц дээр анхааруулга гарч ирнэ.Хамгийн өндөр эрчмийг хэрэглэх үед ч таатай мэдрэмж төрнө. Унтаж байхдаа хэрэглэж болохгүй.

ОВА+ иж бүрдэл:

  • Ова+ аппарат 50*90мм хэмжээтэй наалт бүхий утастай хос электрод
  • USB цэнэглэгч
  • Залгуур
  • Бүсний хавчуур бүхий гэр
  • Цүнх 

Гарын авлага: https://drive.google.com/file/d/1iZFfQ8H51hKTxhl0AC9KvQIIbV-h3qLD/view?usp=drive_link

Товч танилцуулга: Давсагны булчин сулрал болон шээс задгайрах эмгэг нь эрэгтэй болон эмэгтэй хүнд аль алинд нь түгээмэл тохиолдох бөгөөд удаан хугацаанд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Аарцгийн ёроолын булчинг дасгалжуулснаар шээс задгайрах эмгэг болон аарцгийн булчин сулрахаас урьдчилан сэргийлэх боломжтой. PERFECT PFE нь аарцгийн ёроолын булчинг чангалах үйлдэлтэй аппарат юм. Энэхүү аппарат нь үтрээнд байрлуулсан зэвэрдэггүй ган электрод буюу эмчилгээний хошуугаар дамжуулан аарцгийн ёроолын булчинд зөөлөн цахилгаан сэдээлт өгдөг. Энэ нь аарцгийн ёроолын булчинд агших дохиог өгөх бөгөөд энэхүү аппаратын тусламжтай булчингийн агшилтаа мэдэрч, удирдах чадвартай болох юм. PFE нь хэрэглэхэд маш хялбар, аарцгийн булчинг дасгалжуулах урьдчилан бэлтгэсэн 4 программтай ба нэмэлт 5 дахь программ нь өвдөлт намдаахад зориулагдсан юм.

PFE нь дараах эмгэгт заалттай: Шээс болон өтгөн алдагдах: Дарамтат; сандарсан үеийн; холимог шээс задгайрал, мөн аарцгийн булчин чангалснаар бэлгийн дотно харилцаанд ч эерэгээр нөлөөлнө. Аарцгийн архаг өвдөлт: бэлгийн уруул орчим өвдөх, цистит, умдаг орчим өвдөх Эрчүүдэд бэлгийн сулралыг эмчлэх ба аарцгийн булчинг чангална(шулуун гэдэсний хошуу шаардлагатай). 

Тухайлсан хэрэглээ: PFE нь гэрийн хэрэглээнд зориулсан эмчилгээний төхөөрөмж бөгөөд (шээс, өтгөн задгайрал) төхөөрөмжийн зааварчилгааг ойлгож, ажиллуулж чадах хэн ч хэрэглэж болно.   PFE нь аарцгийн архаг өвдөлтийн шинж тэмдэгийг багасгаж, өвдөлтийг намдаахад тусална. Төхөөрөмжийн зориулалтанд дурдсанаас өөр зорилгоор ашиглахыг хориглоно.

Эсрэг заалт: Жирэмсэн (TENS нь ургийн хөгжилд нөлөөлдөг эсэх нь тодорхойгүй)Зүрхний пейсмекертэй өвчтөнТөрсний дараах болон аарцгийн хөндийн эрхтний хагалгааны дараах 6 долоо хоногийн хугацаанд (цахилгаан гүйдлийн эмчилгээ нь шархны эдгэрэлтийг удаашруулж болзошгүй)Шээсний замын халдвар, үтрээний халдвартай үед хориглоно.

PFE-ийн иж бүрдэл:

  • 1 Х PFE АППАРАТ
  • 1 х залгуур (L-CPT)
  • 1 х салдаг чиглүүлэгч бүхий үтрээний электрод 
  • 2 х АА 1,5 V алкалайн баттерей
  • 1 х жижиг цүнх

Гарын авлага: https://drive.google.com/file/d/1pplQ5Hz-lc3AvLrm9Uy2M5cnqPAjlLuZ/view?usp=drive_link

Товч танилцуулга: PERFECT MAMA TENS - ПЕРФЕКТ МАМА ТЭНС аппарат нь төрөлтийн үеийн өвдөлт намдаахад туслах зорилго бүхий төхөөрөмж юм. ПЕРФЕКТ МАМА ТЭНС нь төрөлтийн бүх үеийн өвдөлтийг намдаах үйлдэлтэй. МАМА ТЭНС аппаратыг хэрэглэх зарим тохиолдолд нэмэлт өвчин намдаах арга хэрэглэхийг үгүйсгэхгүй. ПЕРФЕКТ МАМА ТЭНС нь бусад өвчин намдаах сонголтуудтай хамт хэрэглэгдэж болно.   

Хэрэглээний заалт: Энэхүү төхөөрөмжийг эмнэлэг болон гэрийн нөхцөлд перинаталь үеийн шинж тэмдгийн өвдөлт, хурц боло архаг байршлын өвдөлт намдаах зорилгоор хэрэглэнэ. Бусад тохиолдолд хэрэглэхийг зөвлөхгүй. / перинаталь үе гэдэг нь жирэмсний 20 дахь долоо хоногоос төрсний дараах 1-4 долоо хоногийн хугацаа юм/

Эсрэг заалт: Пейсмекертэй эхБиедээ ямар нэг цахилгаан эмчилгээний төхөөрөмжтэй үед Жирэмсний эхний 3 сард Жирэмсний сүүлийн 3 сард хэвлийн хэсэгт хэрэглэж болохгүй

Үзүүлэлт:

  • Хос сувагтай
  • Өвдөлтгүй тааламжтай 
  • Өвдөлт бууруулах 3 програмтай
  • Электродын том зөөлөвч
  • Автомат товчлуур түгжигч
  • Бүсний хавчаар, хүзүүний зүүлт

PERFECT MAMA TENS-ийн иж бүрдэл:

  • 1 x Perfect mama TENS
  • 2 x AA 1.5V батерей
  • 1 x Хүзүүний утас
  • 1 x Салдаг туузан хавчаар
  • 4 x 50x100mm хэмжээтэй наалт бүхий электрод
  • 1 x Зааварчилгааны гарын авлага
  • 1 x Цүнх 

Гарын авлага: https://drive.google.com/file/d/1IwbaB0eimKB6hESwea3MHCIpboqADscw/view?usp=drive_link

Товч танилцуулга: ПЕРФЕКТ ТЭНС аппарат нь өвчин намдаах үйлдэл бүхий үр дүнтэй, аюулгүй, гэрийн нөхцөлд хэрэглэж болох физик эмчилгээний төхөөрөмж юм. Энэхүү аппарат нь танд төрөл бүрийн өвдөлтийг намдаахад туслах болно. Архаг өвдөлт: нурууны өвдөлт, үе мөч, хэрх, бүсэлхий нурууны өвдөлт, түнх өвдөх, өвдөгний остеоартрит, суудлын мэдрэлийн өвдөлт. Булчин ясны өвдөлт: фибромиалги, унаж гэмтэх, булчин холбоосын суналт,Хурц өвдөлт: шүд болон нүүр орчмын өвдөлт, хагалгааны дараах өвдөлт, мигрень, мэдрэлийн өвдөлт. ТЭНС эмчилгээний аппарат нь дангаар өвчин намдаахад хэрэглэгдэх төдийгүй бусад эмчилгээний аргатай хослуулж болно.  

ПЕРФЕКТ ТЭНС хэрэглээ: ПЕРФЕКТ ТЭНС эмчилгээний аппарат нь төрөл бүрийн шинж тэмдгийн өвдөлт, архаг болон хурц байршлын өвдөлт, булчингийн өвдөлт зэрэгт хэрэглэх ба аппаратыг хэрэглэж чадах хэн ч гэрийн нөхцөлд хэрэглэж болно.  

Эсрэг заалт: Пейсмекертэй эх Биедээ ямар нэг цахилгаан эмчилгээний төхөөрөмжтэй үед Жирэмсний эхний 3 сард Жирэмсний сүүлийн 3 сард хэвлийн хэсэгт хэрэглэж болохгүй 

Үзүүлэлт: Үйлдлийн хүрээ           

70 mА Долгионы хэлбэр         

тэгш хэмийн 2 фазтай тэгш өнцөгт суваг                 

2 сувагтай 

Жин: 70 гр

Хэмжээ: 120×60×20мм

Батарей  2*1,5АА alkaline

Дэлгэц: гэрэлтэй LCD

Холбох хугацаа: багадаа 10 мин

Аюулгүйн зэрэглэл: энергийн дотоод үүсгэвэртэй

Усны хамгаалалт: аппарат нь усны хамгаалалтгүй учир шингэнээс хамгаалах хэрэгтэй

ПЕРФЕКТ ТЭНС-ийн иж бүрдэл:

  • ПЕРФЕКТ ТЭНС аппарат 50*100мм хэмжээтэй 4 ширхэг,
  • өөрөө наалддаг
  • цахилгаан дамжуулах утас бүхий электрод (зөвхөн ПЕРФЕКТ МАМА ТЭНС аппаратанд зориулагдсан болно)
  • 2*АА 1,5V alkaline батарей
  • Хүзүүний оосор
  • Бүсний хавчуурга
  • Цүнх

Гарын авлага : https://drive.google.com/file/d/1-4pXRuvF5T99SMuPpIH1kzsAPJKgPwGk/view?usp=drive_link

Товч танилцуулга: Perfect Beauty бол булчинг чангалах, галбиржуулах төдийгүй үрчлээг багасгах үйлдэлтэй аппарат юм. Уг аппарат нь хоёр эсвэл дөрвөн ширхэг наалт бүхий электродоор дамжуулан булчинд зөөлөн, бага хэмжээтэй цохилт мэдрэгдэх ба энэхүү цахилгаан эмчилгээ нь биеийн булчинг чангалж галбиржуулан, таныг залуу хэвээр харагдахад туслах болно. Энэ аппарат нь нүүр, гар, хөх, гуя, ташаа, хэвлий, өгзөг, шилбэний булчинд зориулсан өвөрмөц программуудтай.

Perfect Beauty хэрэглээ: Perfect Beauty нь гэрийн хэрэглээнд зориулсан эмчилгээний аппарат бөгөөд төхөөрөмжийн зааварчилгааг ойлгож, хэрэглэж чадах хэн ч хэрэглэж болно. Зориулалтанд дурдсанаас өөр зорилгоор ашиглаж болохгүй.

Эсрэг заалт:

➤ Хэрэв таны биед пейсмекер эсвэл түүнтэй адил цахилгаан аппарат байдаг бол (металл суулгац) 

➤ Жирэмсний эхний 3 сард

➤ Жирэмсний сүүлийн хагаст хэвлий орчим хэрэглэх

➤ Эпилепси, уналт, таталт өгдөг хүнд хориглоно

➤ Хүүхэд болон альцеймер, зөнөгрөл зэрэг өвчтэй хүнд уг аппаратыг хэрэглэхгүй.

ЭЛЕКТРОДЫГ ДАРААХ ХЭСЭГТ ХЭРЭГЛЭХГҮЙ. ҮҮНД: Арьсны мэдрэмж хэвийн биш үедГэмтсэн арьсан дээр (шалбарсан, шархтай, тууралт гарсан, том мэнгэтэй зэрэг...) Хүзүүний урд хэсэгтНүдэн дээрТолгойн урд хэсгээр (дух орчмоор)

Үзүүлэлт:

  • Хос сувагтай
  • Өвдөлтгүй тааламжтай
  • 7 эмчилгээний шатлал бүхий 8 төрлийн програмтай
  • Автомат товчлуур түгжигч
  • Санах ой

PERFECT BEAUTY-ийн иж бүрдэл:

  • Perfect Beauty аппарат
  • 1 Залгуур
  • 250*50 хэмжээтэй электрод
  • 430*50 хэмжээтэй нүүрний электрод
  • 4АА хэмжээтэй батарей
  • 2 Бүсний хавчуурга
  • 1 Жижиг цүнх
  • Гарын авлага: монгол, англи,испани, герман, франц хэл дээр/ 

Гарын авлага: :https://drive.google.com/file/d/1B6QBj8X-3CqrJfDvnuqwWRSDOGy4N67J/view?usp=drive_link

Товч танилцуулга: СПОРТ ТЭНС 2 аппарат нь физик эмчилгээний өвдөлт намдаах үйлдэл бүхий ТENS, булчин чангалах үйлдэлтэй EMS, болон тайвшруулах массажны 3 үйлдэлтэй аппарат юм.Өвдөлт намдаах ТENS нь арьсны мэдрэхүйгээр дамжин тархинд хүрч буй өвдөлтийн сэрлийг дарангуйлах үйлдэлтэй ба бүх төрлийн архаг, хурц шинж тэмдгийн өвдөлтийг намдаах төдийгүй хагалгааны дараах өвдөлтийг намдаахад туслах болно. Булчин чангалах EMS нь цахилгаан гүйдлээр булчингийн ширхэгт агших сэрэл дамжуулснаар булчинг чангалах үйлдэлтэй бөгөөд хэсэг газрын булчинг галбиржуулж чангална. СПОРТ ТЭНС аппаратыг эмнэлгийн болоод гэрийн нөхцөлд хэрэглэнэ. Англи улсын Тэнскейрийн бүтээгдэхүүн. 

Эмчилгээний заалт:Нуруу өвдөх, бүсэлхий нуруу өвдөх, хүзүү өвдөхӨвдөг, түнх, мөр зэрэг үе мөчний өвдөлтМэдрэлийн ширхэгийн өвдөлтТолгой өвдөхЭмэгтэйчүүдийн сарын тэмдгийн өвдөлтЯс булчингийн тогтолцооны гэмтлийн дараах өвдөлтЦусны эргэлтийн дутагдлаас шалтгаалсан өвдөлтүүдТөрөл бүрийн шалтгаантай архаг өвдөлтүүд

Эсрэг заалт: Зүрхний пейсмекер аппараттай эсвэл зүрхний хэм алдах эмгэгтэй Эпилепси Жирэмсэн Машин барьж явах үед Онош тодорхойгүй өвдөлт 

Үзүүлэлт:

  • Булчин чангалах 27 програмтай
  • Өвдөлт намдаах 10 програмтай
  • Массажны 10 програмтай
  • Хос сувагтай
  • Санах ой
  • Хэрэглэхэд тааламжтай
  • Автомат товчлуур түгжигч

СПОРТ ТЭНС 2-ийн иж бүрдэл:

  • Эмчилгээний аппарат,
  • бүсний хавчуур СМ5050,
  • 50*50 хэмжээтэй наалт бүхий 4 ширхэг электрод 2*L-ST2
  • холбогч залгуур
  • B-BL6F батарей 
  • Цэнэглэгчийн иж бүрдэл
  • Цүнх

Гарын авлага: https://drive.google.com/file/d/1iovL2ARkXCusEmRhE-JeytfQM2eG4UAR/view?usp=drive_link

Америкийн 35 жилийн туршлагатай Medisono брэндийн албан ёсны борлуулагч Рехамед Сапплай. Бид танд өндөр чанарын дүрсний шийдэл, америк сервис, найдвартай ажиллагааг санал болгож байна.

Загвар: MS55 PLUS - Та бүхэн Medisono-оос өөрсдийн шаардлагад нийцсэн, хүссэн загвараар ЭХО болон Проб сонгож нэмэлтээр захиалан авах боломжтой ба түргэн шуурхай нийлүүлэлт хийнэ.

Мэдисоно цувралын хамгийн сүүлийн үеийн нэмэлт бүтээгдэхүүнийг танилцуулж байна - MS55 Plus нь уламжлалт давхарга, сингл кристал, олон давтамжийн функцтээ анхаарч дэвшилтэт технологи нэвтрүүлсэн бөгөөд нэмэлтээр Ерөнхий дүрс, Зүрхний болон Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хэрэглээнд нэн тэргүүнд санал болгож байгаа билээ. Эдгээрт зориулсан тусгай программ хангамж нь уян хатан гүйцэтгэлийн баталгаатай, үр ашигтайгаар хялбар шинэчлэгдэж байдаг. Иймд, тав тух болон бүтээмжийг тань дээшлүүлэхийн тулд товчлуурт самбарны өндөр, чигний тохиргоог тааруулж болох бөгөөд өндөр нягштаршилтай 22/ эсвэл 24 инчийн LED дэлгэцээр хангасан юм. Шинэтгэн сайжруулсан товчлуурт самбар нь шалгалтыг чиглүүлэх үндсэн бүх функцуудыг агуулсан бөгөөд 13 инчийн мэдрэгчтэй дэлгэцээр ажлын үйл явцыг бүхэлд нь үр ашигтай болгож илүү хэцүү функцуудыг хялбар дөхөм болгох болно. Дэвшилтэт дүрсний чанар, CFM хүлээн авагч, тоон хэлбэрт шилжүүлэгч, нөхцөлийг өөрчлөх технологиуд нь стандарт тохиргооны нэг хэсэг бөгөөд шилдэг үйлчилгээгээр хангахын зэрэгцээ өгөөжийг нэмэгдүүлнэ. MS55 Plus нь Клиникийн хэрэгцээнд хөгжсөөр ирсэн орчин үеийн арга шийдэл юм.

Америкийн 35 жилийн туршлагатай Medisono брэндийн албан ёсны борлуулагч Рехамед Сапплай. Бид танд өндөр чанарын дүрсний шийдэл, америк сервис, найдвартай ажиллагааг санал болгож байна.

Америкийн 35 жилийн туршлагатай Medisono брэндийн албан ёсны борлуулагч Рехамед Сапплай. Бид танд өндөр чанарын дүрсний шийдэл, америк сервис, найдвартай ажиллагааг санал болгож байна.

Америкийн 35 жилийн туршлагатай Medisono брэндийн албан ёсны борлуулагч Рехамед Сапплай. Бид танд өндөр чанарын дүрсний шийдэл, америк сервис, найдвартай ажиллагааг санал болгож байна.

Америкийн 35 жилийн туршлагатай Medisono брэндийн албан ёсны борлуулагч Рехамед Сапплай. Бид танд өндөр чанарын дүрсний шийдэл, америк сервис, найдвартай ажиллагааг санал болгож байна.

Liberty Gold электрод зонд гэж юу вэ?

TensCare Liberty Gold электрод зонд нь савны ёроолын булчингийн дасгал хийх, бэхжүүлэх зориулалттай эмчилгээний төхөөрөмж юм. Энэ нь цахилгаан булчин өдөөлт (EMS) болон био хариу үйлдлийн эмчилгээ ашиглан савны ёроолын булчинг чангаруулж, бэхжүүлэхэд тусалдаг.

Үндсэн хэрэглээ ба ашиг тус:

  • Шээс задгайрах (дарамт, түргэн, холимог хэлбэрийн)
  • Гэдэсний хяналтгүй ялгадас гаргалт (фекал задгайралт)
  • Савны доод хэсгийн унжилт
  • Савны ёроолын булчин сулралт (төрөлт, цэвэршилт, хагалгааны дараа, хөгшрөлтөөс үүдэлтэй)

Хэрхэн ажилладаг вэ?

  • Үтрээнд эсвэл шулуун гэдсэнд байрлуулдаг.
  • Зөөлөн цахилгаан импульс дамжуулж, савны ёроолын булчинг идэвхжүүлж, чангалдаг.
  • Ихэвчлэн TensCare Kegel8, Sure Pro болон бусад EMS төхөөрөмжүүдтэй хамт ашиглагдана.
  • Алтан бүрээстэй электродтой тул цахилгаан дамжуулалт сайжирч, арьсыг цочроох эрсдэл бага байдаг.
195’000 175’500
Сагслах

Liberty Loop үтрээний зонд гэж юу вэ?

Tenscare Liberty Loop үтрээний зонд нь савны ёроолын булчингийн дасгал болон био хариу үйлдлийн эмчилгээ хийхэд ашиглагддаг эмнэлгийн төхөөрөмж юм. Үүнийг ихэвчлэн савны ёроолын булчин сулрах зэрэг нөхцөл байдлыг эмчлэхэд хэрэглэдэг.

Үндсэн үүрэг:

Энэхүү зонд нь дараах асуудлуудыг эмчлэхэд тусална:

  • Шээс задгайрах (дарамт, түргэн, холимог хэлбэрийн)
  • Савны доод хэсгийн унжилт
  • Савны ёроолын булчин сулрах (төрсний дараа, хөгшрөлт, хагалгааны дараа гэх мэт)
  • Гэдэсний хяналтгүй ялгадас гаргалт (фекал задгайралт)

Хэрхэн ажилладаг вэ?

Энэхүү зондыг үтрээнд байрлуулж, дараах 2 үндсэн аргаар ажиллуулна:

  1. Цахилгаан өдөөлт (EMS): Булчинд зөөлөн цахилгаан импульс өгч, савны ёроолын булчинг чангалж, хүчирхэгжүүлнэ.
  2. Био хариу үйлдлийн эмчилгээ: Булчингийн агшилтыг хэмжиж, хэрэглэгч зөв булчинг ажиллуулахад туслах дохио өгдөг.

Түүнчлэн энэхүү төхөөрөмжийг ихэвчлэн савны ёроолын дасгалын аппаратууд болон физиотерапи эмчилгээний хэрэгслүүдтэй хамт хэрэглэдэг.

156’000 140’400
Сагслах

Товч танилцуулга: Гурван бөмбөлөгт спирометр нь уушгины үйл ажиллагааг сайжруулах зориулалттай төхөөрөмж юм. Цусан дахь нүүрстөрөгчийн давхар ислийн концентрацийг хэвийн болгох замаар амьсгалын тогтолцооны цусан хангамжийг сайжруулж, цээжний булчингийн тогтолцоог бэхжүүлдэг. 3 бөмбөлөгт спирометрийг эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг. Соруул буюу уян хоолойгоор амьсгалах үед бөмбөлгүүд нь нэвт харагдах боломжтой хөвдөг.+ Авсаархан+ Хэрэглэхэд хялбар+ Эмнэл зүйн хувьд үр дүнтэй+ Бүх насныханд тохиромжтой.

Хэргэлэх заалт:

  • Уушги шалчийх эмгэг 
  • Нурууны үеийн үрэвсэл
  • Хадуур эст цусны өвчин 
  • Тархины саажилттай хүүхдүүд 
  • Хавирганы хугарлын эмчилгээнд 
  • Удаан хугацааны хэвтрийн дэглэм 
  • Уушгины архаг бөглөрөлт өвчин (CОРD) 
  • Бүх төрлийн ерөнхий мэс заслын өмнө болон дараа 
  • Мэдрэл-булчингийн болон нугасны гэмтэлтэй өвчтөнүүд 

Эсрэг заалт:

  • Шалтгаан тодорхойгүй цусаар бөөлжих хам шинж
  • Цээжний хөндийд хий хуралдах өвчин
  • Хянагдаагүй артерийн даралт ихсэлт 
  • Амьсгалын замын халдвар

Товч танилцуулга: Цусны даралт хэлбэлздэг, эрүүл мэндээ анхаардаг хүмүүстээ зориулж батарейгаар ажилладаг энэхүү авсаархан бүтээгдэхүүнийг санал болгож байна. 

  • Уншихад амар том LCD дэлгэц 
  • Цусны даралт хэмжинэ 
  • Зүрхний цохилт хэмжинэ 
  • Аялал зугаалгад авч явахад авсаархан 
  • Бүрэн автомат, FDA, EC, ISO сертификаттай, найдвартай 
69’000 49’000
Сагслах

Товч танилцуулга: Зайнаас халуун хэмжигчийг 2-5 см зайнаас үзэж, 1 секунд дотор хариуг хардаг. Хариу хэвийн үед ногоон өнгөөр, өндөр үед шар өнгөөр, хэт өндөр үед улаан өнгөөр дэлгэц дээр хувирч харагддаг.

🌡️ 32°C-42.5°C хооронд хэмжих бөгөөд биеийн температур, өрөөний температур, хоол хүнс, ванны ус гэх мэтийг хэмжихэд тохиромжтой. Энэхүү термометр нь хүний бие, объектын гэсэн хоёр горимтой бөгөөд цельсийн эсвэл фаренгейт температурын нэгжийн сонголттой.

32 удаагийн өмнөх заалтууд, огноог хадгалах ой санамжтай. LCD дэлгэц нь харанхуйд харах гэрэлтүүлгийн горимтой бөгөөд термометрийн үр дүнг тодорхой харахад тусална. Дэлгэц дээр таныг ямар горим ашиглаж байгааг дэлгэрэнгүй харуулна.

🚼 Хүүхэд болон нярайд хэрэглэхэд аюулгүй. Сургууль, ресторан, эмнэлэг, томоохон цугларалт зэрэг газруудад өргөн хэрэглэгддэг. 

59’000 49’000
Сагслах

Солонгос улсад үйлдвэрлэгдсэн ходоодны урангийн амны зуувч

Товч танилцуулга: Энэхүү бүтээгдэхүүн нь энгийн, хэрэглэхэд хялбар бөгөөд бүх насны хэрэглэгчдэд тав тухыг авчирдаг. Нийт хүмүүсийн 10 орчим хувь нь зүү, тариураас айх эмгэгтэй гэсэн судалгаа бий. Тэдгээрийн 20 хүртэлх хувь нь энэ айдсаасаа болоод эмчилгээ хийлгэхээс зайлсхийдэг гэжээ. Тэгвэл эмч/эм зүйчид зүү, тариураас айх айдастай эдгээр өвчтөнүүдэд тарилгын өвдөлтийг намдаах зорилгоор Shotblocker хэрэглэхийг зөвлөдөг.

Та эсвэл таны хүүхэд зүү, тариураас айдаг эсэхээс үл хамааран Shotblocker нь арьсанд зүү орох мэдрэмжийг мэдэгдэхүйц бууруулж, судалгаагаар зарим хэрэглэгчид бүр тариурын өвдөлтийг юу ч мэдрэлгүй энгийн хүлээж авдаг гэсэн байна

Товч танилцуулга: АНУ-ын EPI компанийн патенттай, тархины бичил цахилгаан эмчилгээний аппаратАльфа-Стим ЭсСиЭс нь төрөл бүрийн хам шинжийн үеийн өвдөлт намдаах эмчилгээнд үр дүнтэй бөгөөд сэтгэл түгшилт/гутрал, нойргүйдэл, айдас, стрессийн эмчилгээнд хэрэглэгдэнэ. ЭсСиЭс нь авсаархан, жижиг, хөнгөн жинтэй бөгөөд эмнэлэгт болон яаралтай эмчилгээ, цэргийн гэх мэт хэрэгцээнд зөөврөөр мөн гэрээр хэрэглэх боломжтой.

Үр дүн:

➤ Зөв ашигласан үед 10 хүний 9-д нь үр дүнтэй. Сэтгэл түгшлийн эмчилгээний үр дүн нь анхны эмчилгээнд, эсвэл эмчилгээнээс хэдэн цагийн дараа мэдрэгдэх болно.

➤ Нойргүйдлийн эмчилгээний үр дүн анхны эмчилгээний дараа эсвэл 3 долоо хоног хүртэл хугацаа шаардагдаж болно. Ихэнх хүмүүс Альфа-Стим аппаратыг оройн цагаар, шөнө сэрүүн үедээ хэрэглэдэг. Зарим хүмүүс унтахаасаа 3 цагийн өмнө 20-60 минут хэрэглэхийг илүүд үздэг. Магадгүй шөнийн нойрыг сайн дэмжихийн тулд өглөө хэрэглэгдэж болно. 

➤ Сэтгэл гутралын үеийн эмчилгээнд тодорхой үр дүнд хүрэхийн тулд өдөр бүр, 3 долоо хоног түүнээс илүү хугацаагаар хэрэглэх шаардлагатай. ➤ Эмчилгээний үед ямар нэг дэглэм барихгүй бөгөөд эмчилгээний дараа гам барихгүй.

Эсрэг заалт:

➤ Зүрхний пейсмекертэй өвчтөн

➤ Дефибляторын суулгацтай өвчтөнүүд хэрэглэхээс татгалзах

3’250’000

Сагслах

Товч танилцуулга: АНУ-ын EPI компанийн патенттай, тархины бичил цахилгаан эмчилгээний аппарат бөгөөд Alpha-Stim нь нойргүйдэл, сэтгэл санаа гүн хямрах, сэтгэл түгшлийг эмийн бус аргаар эмчилдэг АНУ-ын патенттай эмчилгээ юм. Тайван амгалан үед тархинд түлхүү үүсдэг альфа долгионыг нэмэгдүүлдэг, аз жаргалын даавар гэгддэг эндорфин ялгаруулдаг тул нойргүйдэл, сэтгэл түгшилт, сэтгэл гутралд үр дүнтэй нь нотлогдсон. Сэтгэцэд нөлөөлдөг эм шиг донтуулахгүй, аливаа сөрөг нөлөөгүй. 

Хэзээд, хаана ч хэрэглэнэ:

  • Хөнгөн авсаархан
  • Хэрэглэхэд хялбар, өөртөө хийж болно 
  • Эмчилгээний хугацаа 20-60 минут 
  • Өндөр үр дүнтэй 90% дээш 
  • Эмчилгээний зардал бага

Айдастай өвчтөнд: Эмчилгээнийх нь өмнө

Тайвшруулах эмчилгээнд:

  • Мэс заслын өмнө 
  • Сэтгэл гутралтай үйлчлүүлэгчид:
  • Эмчийг хүлээх зуур
  • Альфа-Стим М аппаратын өвчин намдаах нэмэлт электрод нь захын мэдрэл, булчин, гэмтэл болон хагалгааны дараах өвдөлтийг 2-5 минутад намдаадаг.
  • 7-с дээш насны бүх хүнд хэрэглэж болно.

Үйлчлүүлэгчдийн сэтгэгдлээс:

  • Бие хөнгөрнө.
  • Баяр баясгалантай болно.
  • Оюун ухаан сэргэг болно.
  • Залуужсан мэт эрч хүчтэй мэдрэмж төрдөг болсон зэрэг сэтгэгдлүүдээ хуваалцсан байдаг.
6’597’500 5’100’000
Сагслах

ГҮНИЙ ОСЦИЛЛЯЦИ Персонал Хоум: Герман улсын Физиомед компанийн олон улсад патенттай технологи Яагаад "Гүний осцилляци” гэдэг вэ? Арьсны гадна талаас хүний биеийн гүнд үйлчилж, хүний биед 8-10 см гүн нэвтэрч арьс, холбогч эд, арьсан доорх өөхөн эд, булчин, мэдрэл, судас, тунгалгийн судалд хүрч үйлчилнэ. 

  • Бүх төрлийн мэс заслын хагалгааны шархыг нөхөн төлжүүлэх
  • Үе мөчний үрэвсэлт өвчин, булчин, холбогч эдийн гэмтэл, нурууны эмгэгийг эмчлэх, өвдөлт намдаах
  • Хаван, целлюлит, хурц идээт үрэвслийг хувьсах цахилгаан гүний осцилляци статик гүйдлийн зарчмаар эмчилдэг.
  • Мөн хагалгааны дараа шууд эхлүүлдэг ЦОРЫН ГАНЦ физик эмчилгээ юм.

Биеийн гүнд үйлчилж өвдөлт намдаан, хаван буулгаж, эдгэрэлт түргэсгэх патенттай эмчилгээ. Өвчтөнд таатай мэдрэмж төрүүлдэг, эмчилгээний хугацаа богино. 

ГҮНИЙ ОСЦИЛЛЯЦИ Эвидент Клиник: Герман улсын Физиомед компанийн олон улсад патенттай технологи Яагаад "Гүний осцилляци” гэдэг вэ? Арьсны гадна талаас хүний биеийн гүнд үйлчилж, хүний биед 8-10 см гүн нэвтэрч арьс, холбогч эд, арьсан доорх өөхөн эд, булчин, мэдрэл, судас, тунгалгийн судалд хүрч үйлчилнэ. 

  • Бүх төрлийн мэс заслын хагалгааны шархыг нөхөн төлжүүлэх
  • Үе мөчний үрэвсэлт өвчин, булчин, холбогч эдийн гэмтэл, нурууны эмгэгийг эмчлэх, өвдөлт намдаах
  • Хаван, целлюлит, хурц идээт үрэвслийг хувьсах цахилгаан гүний осцилляци статик гүйдлийн зарчмаар эмчилдэг.
  • Мөн хагалгааны дараа шууд эхлүүлдэг ЦОРЫН ГАНЦ физик эмчилгээ юм.

Биеийн гүнд үйлчилж өвдөлт намдаан, хаван буулгаж, эдгэрэлт түргэсгэх патенттай эмчилгээ. Өвчтөнд таатай мэдрэмж төрүүлдэг, эмчилгээний хугацаа богино. 

РехаМед Сапплай Америк улсын Arthrex брэндийн 4К дүрсийн чанартай Хэвлийнхөндийн мэс заслын дурангийн иж бүрдэл худалдаалж байна.DESCRIPTIONArthrex UHD 4k Monitor, LED, Multimedia, 32", BlackArthrex Synergy UHD4 ConsoleArthrex SynergyUHD4™ 4K Camera Head with Integrated Coupler, AutoclavableArthrex Fused Light Cable 5 mm x 9'

РехаМед СапплайМэдээлэл авах утас: 80757744, 7766-7744Имэйл: [email protected]Баянзүрх дүүрэг, 7-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 13343, 46-р байрGoogle map link: Энд дарна ууVideo processor: Gain adjustment: brightness gain can be adjusted Metering methods: peak metering and average meteringColor adjustment: it can adjust the primary color of red and blueWhite balance: automatic white balanceadjustmentContour enhancement: high, medium and low levelsVascular enhancement: highlight the vascular profile, easy to diagnoseVideo output: HD-DVI and other signal output methodsWith SD card storage functionScreen display: full screen, round, octagonalElectronic amplification: 4 levels of electronic amplificationWith image freezing functionLight source: Bulb power: LED high-intensity bulbBbulb color temperature: ≥ 5500K Luminous flux: ≥750 lmLamp life: ≥ 35,000 hoursAir pump: Japan imported long life silent air pumpGas pressure: greater than 0.03Mpa, high, low, off three filesTrolley: Material: metalVideo Gastroscope: Optical system: field of view angle ≥ 145° (direct view)Observation depth: 3-100MMThe corner: UP≥210° Down ≥90°Left ≥100° Right≥100°Head end: outer diameter ≤ ¢ 9.8MMInsertion tube: outer diameter ≤ ¢9.6MMPliers hole: inner diameter ≥ ¢ 2.8MMEffective length: ≥ 1050MMResolution: ≥ 8.34 lp / mmBronchial lens output illuminance: ≥ 15000 LxCCD: 1/6 Inch color CCD, ≥ 440,000 pixelsVideo Colonoscopy: Optical system: field of view angle ≥ 145° (direct view)Observation depth: 3-100MMThe corner: UP≥180° Down ≥180°Left ≥160° Right≥160°Head end: ¢12.5MM≤outer diameter ≤ ¢ 12.9MMInsertion tube: ¢12.5MM≤outer diameter ≤ ¢ 12.9MMPliers hole: inner diameter ≥ ¢ 3.7MMEffective length: ≥ 1330MMResolution: ≥ 8.34 lp / mmBronchial lens output illuminance: ≥ 15000 LxCCD: 1/6 Inch color CCD, ≥ 440,000 pixels

Цахилгаан соронзон технологид суурилсан уг эмчилгээ нь олон төрлийн яс булчингийн эмгэгүүд голчлон холбогч эд, шөрмөс, холбоосыг хамарсан архаг эмгэгийн үед ашиглагдах эмийн бус эмчилгээний төхөөрөмж юм. Нуруу хүзүү, үе мөчний өвдөлтийг хоромхон зуур намдааж, эд эсийн архаг өөрчлөлтийг нөхөн сэргээх шинэ үеийн эмийн бус эмчилгээний технологи.

Механизм:

  • Өвдөлтийг хоромхон зуур намдаана
  • Хэсэг газрын цусан хангамжийг нэмэгдүүлнэ
  • Булчин суллана, зангирал арилгана
  • Үрэвслийг бууруулна
  • Эд эсийг нөхөн төлжүүлнэ
  • Шохойжсон хэсгийг задална

Эмчилгээний заалт:

  • Улны хальсны үрэвсэл
  • Өсгийнд яс ургах
  • Мөрний үрэвсэл
  • Бурсит
  • Шөрмөсний шохойжилт
  • Тохой, мөр, түнхний өвдөлт
  • Тойгны шөрмөсний үрэвсэл
  • Ахиллын шөрмөсний үрэвсэл
  • Латерал, медиал эпикондилит
  • Нуруу, хүзүү, булчингийн чангарал
  • Гарын шуу, бугалгын мэдрэлийн гаралтай өвдөлт

Давуу тал:

  1. Эхний оролтоос үр дүн мэдрэгдэнэ.
  2. 7 хоногт 1-2 удаа хийгдэнэ
  3. 1 курс эмчилгээ 3-5 удаа
  4. Эмчилгээний үргэлжлэх хугацаа бага. /3-4 минут/

Suction pump: piston pump

Ultimate negative pressure value: ≥0.09MPa

Regulating scope of negative pressure: 0.02MPa ~ultimate 

negative pressure value

Reservoir: ≥2500 mL/pc, 2pcs in the suction unit

Power supply: AC220V/110V and 50Hz/60Hz

Input power: 150VA+15% Air exhausting speed: ≥20L/min Noise: ≤65dB(A)

1’475’000

Сагслах
Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Бид хүргэлт хийх боломжгүй байгаа тул та бараагаа дараах хаягаас ирж авна уу: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 7-р хороо, Зүүн 4 зам, 13345