Нийтлэлүүд

ГҮНИЙ ОСЦИЛЛЯЦИ®

2024-09-13

🇩🇪 Герман улсын Физиомед компанид үйлдвэрлэсэн, олон улсад патенттай физик эмчилгээний шинэ технологи, эмийн бус аргаар эмчлэх төхөөрөмж.

✅ ГҮНИЙ ОСЦИЛЛЯЦИ® Арьсны гадна талаас хүний биеийн гүнд үйлчилж, хүний биед 8-10 см гүн нэвтэрч арьс, холбогч эд, арьсан доорх өөхөн эд, булчин, мэдрэл, судас, тунгалгийн судалд хүрч үйлчилнэ.

🟡 Уушигны бөглөрөл хатгаа өвчний үед үр дүнтэй

🟢 Бүх төрлийн мэс заслын хагалгааны шархыг нөхөн төлжүүлэх

🔵 Үе мөчний үрэвсэлт өвчин, булчин, холбогч эдийн гэмтэл, нурууны эмгэгийг эмчлэх, өвдөлт намдаах

⚪️ Хаван, целлюлит, хурц идээт үрэвслийг хувьсах цахилгаан гүний осцилляци статик гүйдлийн зарчмаар эмчилдэг.

➤ Шархыг хурдан эдгээнэ. /нээлттэй шархыг ч эмчилнэ/

➤ Целлюлитийг арилгана.

➤ Лимфийн хаванг хөөж фиброзыг багасгана.

➤ Арьсны няцрал, хөхрөлт, сорвижлыг багасгана.

➤ Өвдөлт болон хаван хавдрыг бууруулж, намдаана.

➤ Мэс заслын өмнө болон дараах эмчилгээнд хэрэглэнэ.

➤ Эсийн болон холбогч эдийн коллагены нийлэгжлийг нэмэгдүүлснээр арьсыг залуу харагдуулна.

➤ Нүүр, хөх, өгзөгний булчинг өргөж, тонуёыг нэмэгдүүлнэ.

➤ Арьсны уян хатан чанарыг сайжруулна.

➤ Хоргүйжүүлнэ.

 

Мэдисоно ЭХО аппаратууд

2024-07-16

Америкийн Мэдисоно брэнд нь өндөр чанар, найдвартай дүрсний шийдлийг эрхэм зорилгоо болгон эрүүл мэндийн салбарын стандартад нийцсэн төхөөрөмжүүдээ 35 жилийн туршид тасралтгүй нийлүүлсээр ирсэн билээ. Ийнхүү тэд хэт авиан системийн сегментийнхээ хүрээнд зургийн чанар, оношилгооны чадварыг нэн тэргүүнд тавьдаг.

Мэдисоно-г үйлдвэрлэгч Strena Medical компани нь өвчтөнийг илүү сайн оношлох, үр дүнг хөнгөвчлөх хэт авиан болон радиологийн технологийг голчлон хөгжүүлдэг. Мэдисоно-н бүтээгдэхүүнүүд нь найдвартай, олон улсын чанарын систем ISO 9001 болон ISO 13485 стандарттай ба CE болон FDA-аар баталгаажсан чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдэж шалгагддаг.

Мэдисоно ЭХО аппаратууд нь ашиглахад хялбар, хэрэглэгчийн интерфэйс, эргономик загвар гээд хэрэглэгчийг уян хатан ажлын урсгалтай байлгах үр ашигтай байдаг. Нэмэлтээр төрөл бүрийн хэрэглээ/үзлэгт тохиромжтой олон давтамжийн датчик, хэрэгслүүдийг санал болгодог бөгөөд тэдгээрийн холболт болон өгөгдөл хуваалцах үйл явцыг чухалчилж хялбаршуулсан. Ингэснээрээ тусламжийн үйлчилгээ хооронд эсвэл олон клиник мэргэжилтнүүдийн дунд ашиглахад илүү тохиромжтой болсон.

Та бүхэн манай дээр яг одоо бэлэн байгаа ЭХО-уудтай танилцан, нэмэлтээр өөрийн хэрэглээнд нийцэх хэрэгсэл, төхөөрөмжийн хамт захиалан аваарай. Бид шуурхай нийлүүлэх болно. 

Физик эмчилгээний аппарат

2024-07-16

Герман улсын Физиомед компанид үйлдвэрлэсэн, олон улсад патенттай физик эмчилгээний шинэ технологи болох эмийн бус аргаар эмчлэх төхөөрөмжүүдээс санал болгож байна.

vocaSTIM®-Master нь мэдрэл-сэргээн засах оношилгоо, мэдрэл-булчингийн эмгэгийн үе шатыг тодорхойлно. Харвалт болон гэмтэл, мэс заслын дараа үүсэж болох залгих болон ярианы үйл ажиллагаанд оролцдог мэдрэл-булчингийн эмгэгийг богино хугацаанд оношилно. Залгиур хоолойн мэдрэлийн шалтгаант эмгэг, зовуурийг эмийн бус аргаар эмчлэх үйлдэлтэй.

Тарилгын өвдөлт намдаах төгс шийдэл

2024-07-16

Та эсвэл таны хүүхэд зүү, тариураас айдаг эсэхээс үл хамааран Shotblocker нь арьсанд зүү орох мэдрэмжийг мэдэгдэхүйц бууруулж, судалгаагаар зарим хэрэглэгчид бүр тариурын өвдөлтийг юу ч мэдрэлгүй энгийн хүлээж авдаг гэсэн байна.

Энэхүү бүтээгдэхүүн нь энгийн, хэрэглэхэд хялбар бөгөөд бүх насны хэрэглэгчдэд тав тухыг авчирдаг. Нийт хүмүүсийн 10 орчим хувь нь зүү, тариураас айх эмгэгтэй гэсэн судалгаа бий. Тэдгээрийн 20 хүртэлх хувь нь энэ айдсаасаа болоод эмчилгээ хийлгэхээс зайлсхийдэг гэжээ.
Тэгвэл эмч/эм зүйчид зүү, тариураас айх айдастай эдгээр өвчтөнүүдэд тарилгын өвдөлтийг намдаах зорилгоор Shotblocker хэрэглэхийг зөвлөдөг.