Америкийн Мэдисоно брэнд нь өндөр чанар, найдвартай дүрсний шийдлийг эрхэм зорилгоо болгон эрүүл мэндийн салбарын стандартад нийцсэн төхөөрөмжүүдээ 35 жилийн туршид тасралтгүй нийлүүлсээр ирсэн билээ. Ийнхүү тэд хэт авиан системийн сегментийнхээ хүрээнд зургийн чанар, оношилгооны чадварыг нэн тэргүүнд тавьдаг.
Мэдисоно-г үйлдвэрлэгч Strena Medical компани нь өвчтөнийг илүү сайн оношлох, үр дүнг хөнгөвчлөх хэт авиан болон радиологийн технологийг голчлон хөгжүүлдэг. Мэдисоно-н бүтээгдэхүүнүүд нь найдвартай, олон улсын чанарын систем ISO 9001 болон ISO 13485 стандарттай ба CE болон FDA-аар баталгаажсан чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдэж шалгагддаг.
Мэдисоно ЭХО аппаратууд нь ашиглахад хялбар, хэрэглэгчийн интерфэйс, эргономик загвар гээд хэрэглэгчийг уян хатан ажлын урсгалтай байлгах үр ашигтай байдаг. Нэмэлтээр төрөл бүрийн хэрэглээ/үзлэгт тохиромжтой олон давтамжийн датчик, хэрэгслүүдийг санал болгодог бөгөөд тэдгээрийн холболт болон өгөгдөл хуваалцах үйл явцыг чухалчилж хялбаршуулсан. Ингэснээрээ тусламжийн үйлчилгээ хооронд эсвэл олон клиник мэргэжилтнүүдийн дунд ашиглахад илүү тохиромжтой болсон.
Та бүхэн манай дээр яг одоо бэлэн байгаа ЭХО-уудтай танилцан, нэмэлтээр өөрийн хэрэглээнд нийцэх хэрэгсэл, төхөөрөмжийн хамт захиалан аваарай. Бид шуурхай нийлүүлэх болно.