TensCare™️ Sports TENS 2

TensCare™️ Sports TENS 2

Product information

649’000

Description

Танилцуулга: СПОРТ ТЭНС 2 аппарат нь физик эмчилгээний өвдөлт намдаах үйлдэл бүхий ТENS, булчин чангалах үйлдэлтэй EMS, болон тайвшруулах массажны 3 үйлдэлтэй аппарат юм.Өвдөлт намдаах ТENS нь арьсны мэдрэхүйгээр дамжин тархинд хүрч буй өвдөлтийн сэрлийг дарангуйлах үйлдэлтэй ба бүх төрлийн архаг, хурц шинж тэмдгийн өвдөлтийг намдаах төдийгүй хагалгааны дараах өвдөлтийг намдаахад туслах болно. Булчин чангалах EMS нь цахилгаан гүйдлээр булчингийн ширхэгт агших сэрэл дамжуулснаар булчинг чангалах үйлдэлтэй бөгөөд хэсэг газрын булчинг галбиржуулж чангална. СПОРТ ТЭНС аппаратыг эмнэлгийн болоод гэрийн нөхцөлд хэрэглэнэ. Англи улсын Тэнскейрийн бүтээгдэхүүн. 

Эмчилгээний заалт:Нуруу өвдөх, бүсэлхий нуруу өвдөх, хүзүү өвдөхӨвдөг, түнх, мөр зэрэг үе мөчний өвдөлтМэдрэлийн ширхэгийн өвдөлтТолгой өвдөхЭмэгтэйчүүдийн сарын тэмдгийн өвдөлтЯс булчингийн тогтолцооны гэмтлийн дараах өвдөлтЦусны эргэлтийн дутагдлаас шалтгаалсан өвдөлтүүдТөрөл бүрийн шалтгаантай архаг өвдөлтүүд

Эсрэг заалт: Зүрхний пейсмекер аппараттай эсвэл зүрхний хэм алдах эмгэгтэй Эпилепси Жирэмсэн Машин барьж явах үед Онош тодорхойгүй өвдөлт 

Үзүүлэлт:

  • Булчин чангалах 27 програмтай
  • Өвдөлт намдаах 10 програмтай
  • Массажны 10 програмтай
  • Хос сувагтай
  • Санах ой
  • Хэрэглэхэд тааламжтай
  • Автомат товчлуур түгжигч

СПОРТ ТЭНС 2-ийн иж бүрдэл:

  • Эмчилгээний аппарат,
  • бүсний хавчуур СМ5050,
  • 50*50 хэмжээтэй наалт бүхий 4 ширхэг электрод 2*L-ST2
  • холбогч залгуур
  • B-BL6F батарей 
  • Цэнэглэгчийн иж бүрдэл
  • Цүнх

Гарын авлага: https://drive.google.com/file/d/1iovL2ARkXCusEmRhE-JeytfQM2eG4UAR/view?usp=drive_link

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Бид хүргэлт хийх боломжгүй байгаа тул та бараагаа дараах хаягаас ирж авна уу: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 7-р хороо, Зүүн 4 зам, 13345