TensCare™️ Perfect PFE

TensCare™️ Perfect PFE

Product information

585’000

Description

Товч танилцуулга: Давсагны булчин сулрал болон шээс задгайрах эмгэг нь эрэгтэй болон эмэгтэй хүнд аль алинд нь түгээмэл тохиолдох бөгөөд удаан хугацаанд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Аарцгийн ёроолын булчинг дасгалжуулснаар шээс задгайрах эмгэг болон аарцгийн булчин сулрахаас урьдчилан сэргийлэх боломжтой. PERFECT PFE нь аарцгийн ёроолын булчинг чангалах үйлдэлтэй аппарат юм. Энэхүү аппарат нь үтрээнд байрлуулсан зэвэрдэггүй ган электрод буюу эмчилгээний хошуугаар дамжуулан аарцгийн ёроолын булчинд зөөлөн цахилгаан сэдээлт өгдөг. Энэ нь аарцгийн ёроолын булчинд агших дохиог өгөх бөгөөд энэхүү аппаратын тусламжтай булчингийн агшилтаа мэдэрч, удирдах чадвартай болох юм. PFE нь хэрэглэхэд маш хялбар, аарцгийн булчинг дасгалжуулах урьдчилан бэлтгэсэн 4 программтай ба нэмэлт 5 дахь программ нь өвдөлт намдаахад зориулагдсан юм.

PFE нь дараах эмгэгт заалттай: Шээс болон өтгөн алдагдах: Дарамтат; сандарсан үеийн; холимог шээс задгайрал, мөн аарцгийн булчин чангалснаар бэлгийн дотно харилцаанд ч эерэгээр нөлөөлнө. Аарцгийн архаг өвдөлт: бэлгийн уруул орчим өвдөх, цистит, умдаг орчим өвдөх Эрчүүдэд бэлгийн сулралыг эмчлэх ба аарцгийн булчинг чангална(шулуун гэдэсний хошуу шаардлагатай). 

Тухайлсан хэрэглээ: PFE нь гэрийн хэрэглээнд зориулсан эмчилгээний төхөөрөмж бөгөөд (шээс, өтгөн задгайрал) төхөөрөмжийн зааварчилгааг ойлгож, ажиллуулж чадах хэн ч хэрэглэж болно.   PFE нь аарцгийн архаг өвдөлтийн шинж тэмдэгийг багасгаж, өвдөлтийг намдаахад тусална. Төхөөрөмжийн зориулалтанд дурдсанаас өөр зорилгоор ашиглахыг хориглоно.

Эсрэг заалт: Жирэмсэн (TENS нь ургийн хөгжилд нөлөөлдөг эсэх нь тодорхойгүй)Зүрхний пейсмекертэй өвчтөнТөрсний дараах болон аарцгийн хөндийн эрхтний хагалгааны дараах 6 долоо хоногийн хугацаанд (цахилгаан гүйдлийн эмчилгээ нь шархны эдгэрэлтийг удаашруулж болзошгүй)Шээсний замын халдвар, үтрээний халдвартай үед хориглоно.

PFE-ийн иж бүрдэл:

  • 1 Х PFE АППАРАТ
  • 1 х залгуур (L-CPT)
  • 1 х салдаг чиглүүлэгч бүхий үтрээний электрод 
  • 2 х АА 1,5 V алкалайн баттерей
  • 1 х жижиг цүнх

Гарын авлага: https://drive.google.com/file/d/1pplQ5Hz-lc3AvLrm9Uy2M5cnqPAjlLuZ/view?usp=drive_link

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Бид хүргэлт хийх боломжгүй байгаа тул та бараагаа дараах хаягаас ирж авна уу: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 7-р хороо, Зүүн 4 зам, 13345